Улаанбаатарын гудамжинд шүлсээ хаявал 200 төгрөг, тамхины иш хаявал 500 төгрөг, ШЭЭВЭЛ 5000 төгрөг яасан гайгүй сонсогдож байгаа биз дээ. Дэлхийн хамгийн хямд торгуулийн тарифийг тогтоосон байж магадгүй.
Бид яг одоо санхүүгийн хямралд сонгодог утгаараа ороогүй л байгаа. Тэр хямрал дэлхийн том том гүрэнд том том компаниудад тулгараад дампуурах аюулд тулаад байгаа билээ. Монголчууд бид сэтгэлгээнийхээ хямралаас болж юу ч болоогүй байхад л бүхнийг хэт мэдээллээр хангаж хий хоосон хөөрөгдсөөр байгаад иргэд нь куйэ нээрээ хямраад байгаамуу за ер нь "модноос хоцроод яахав хямарчдаг хэрэгээ" гээд л тэр дүрдээ итгээд байгаа хэрэг. Аягүй л бол одоо хямралаас гарчлаа гээд өдөр шөнөгүй зурагт радиогоор мэдээлээд эхэлбэл бас итгээд эхэлж мэдэх л хүмүүс шүү. Эд хөрөнгө бол хэзээд олдоно санхүүгийн хямрал мөнх биш, гол нь хүмүүсийн сэтгэлгээг өөрчилнө гэдэг маш хэцүү. Улаанбаатарын гудамжинд шүлсээ хаявал 200 төгрөг, тамхины иш хаявал 500 төгрөг, ШЭЭВЭЛ 5000 төгрөг энэ тариф бол зүгээр л миний ёжилж тогтоосон тоо боловч их учиртай тоо байгаан.
Хавар болоод цас мөс хайлаад эхэлмэгц ямар үнэр гардагийг та нар заавал бухимдаж байгаа надаар хэлүүлээд яахав. Монгол хүн яхаараа АНУ, Солонгос, Сингапурт очихоороо жигтэйхэн "соёлтой хүмүүс" болоод байдаг билээ? Тэгээд Монголдоо ирэрхээрээ л гудамжинд ххххaххх пүү гээд л хаа сайгүй шүлс нус цэрээ хаяаад л шээгээд л заваараад байдаг. Монгол улсаа харийн орноос дорд үзэж байгаа хэрэг. Нөгөө талаар "хэтэрхий эрх чөлөөгөө" эдэлж байгаа нь тэр байх л даа. Ямар малын бэлчээр дээр байгаа биш. Яагаад ийм хямдаар тогтоосон бэ гэхээр үүнээс дээгүүр тогтоовол нөгөө сайн эрчүүд өөдөөс нь хэрэлдэж зодолдож магадгүй. Харин эхний ээлжинд торгуульд дасгаж хууль байдагийг мэдрүүлэхийн тулд ийм аргаар цочроог аажмаар гаргах хэрэгтэй. (Мэдээж Синга шиг гудамжинд энгийн хувцастай цагдаа нар зогсооно)
Та бидний эрх чөлөөтэй гээд байгаа орнууд тухайлбал Сингапурт шууд 500 Синга долларын торгуультай, олон нийтийн газар, баранд, гудамжинд тамхи татаж болохгүй, гудамжинд бохь зажлахыг хориглосон. Хааяа Монголд найз нартайгаа 1 газар суугаад орой нь гэртээ ирэхэд бүх хувцас тэр байтугай арьснаас хүртэл тамхи үнэртдэг. Бас охид тамхи татах ямар муухай харагддаг гээч.
Монгол бол архиндаа живж байгаа орон. 1 хүнд оногдох спиртийн төрлийн ундаа жилд 28литр. (Оросын дараа 2-т орж байна) Гэхдээ энэ бол үйлдвэрээс гарч байгаагаар авсан жишиг. Тэр шаг нь ороогүй. Жишээ нь би архи уудаггүй хүн тул миний 28-ийг хаа нэгтээ 1 нөхөр тууж яваа биз. Гамшигийн хэмжээнд хүрсэн байгаа шүү. Архины шалтгаант нойр булчирхайн үрэвсэлт өвчнөөр дэлхийд толгой цохиж яваа. Муу юмаараа сайн гэдэг нь. Хямрал хямрал гэсээр байтал сэтгэлгээний хямрал улам л гаарч гэмт хэрэг гаралт, ухамсрын доройтол, архидалт хүчин ихсээд байна. Иймд одоо хууль байдаг гэдэгийг өчүүхэн бага зүйлээс эхэлж мэдрүүлэх хэрэгтэй болов уу гэж би бодож байнаа.
Хэрэв мөнгө тухайн үед байхгүй бол 200 ширхэг тамхины иш түүлгэдэг байх, шээсэн хүний зургийг авч орой нь телевизээр гаргадаг болох арай чанга хууль байна уу? Мэдээж хүн мөнгөө төлөөд салахыг л бодно, дахиж зөрчил гаргахгүй байхыг бодно биз.
76 минь ээ 2 толгой яах вэ эхлээд бушуухан торгуулийн хууль баталж хайрла!!! 200Т, 500Т, 5000Т...
Гэхдээ 76 дотор архи тамхины наймаачид олон бий шүү уурлах вий дээ кккккк
Өнөөдөр 1 сайхан бухимданаа хө.

Сэтгэгдэлүүд:
Тамхиныхаа ишийг хаях тал дээр эмэгтэй та ийм үйлдэл арай хийдэггүй байлгүйдээ, та татаж болноо таны эрх чөлөөний хэрэг учраас тэгэхдээ татсан тамхиныхаа ишийг гудамжинд хаядаг нь ховор байх гэж найдаж байна.
За тэр шээх тал дээр бол бүр ч боломжгүй шүү хэхэ, тэгээд шээж байгаа хүн бол яав ч...
шүлсээ хаях тал дээр би нилээн тийм үйлдэлтэй таарсан учраас дуугүйхэн л харамсал төрдөг юм, торгуул одоо яая гэхэв ахиухан торгуулах хэрэгтэй, харин торгуулийнхаа мөнгийг бэлэн авч яваарай гэж хэлмээр байна.
за эрчүүд маань бол бэлэг танхай гэдэг үг чинь аль эрт моодноос хасагдаад байгаа шүү, тамхи татдаг хүн сайхан харагддагаа болиод удаж байна, битгий гэмгүй байгаа хүмүүсийг хордуулаад бай, бас хот бохирлоод (вакумчилсан орчинд татуулж байя)
Энэ гудамжинг шээдэг хүмүүс бол өөрсдийнхөө хяналтыг алдчихсан байдаг байх, бүр болохгүй бол өглөө гэрээсээ гарахдаа тэдэнд цаг шээнэ, (хаана, ямар газар шээхээ бичиж явах, үгүй бол торгуулийн мөнгөө бэлэн авч явах)
Шүлсээ хаях уу, -эмчид очиж үзүүл, шүлс нь тийм их гоожоод тогтохгүй байгаа юм бол хэхэхэ
*Namara za baiz harin hed baival zugeer uu?
nadaa hetsuu bna!!! taivan alhaj yavmaar bna!!! ......../
Нөгөө талаас одоо 40 хүртэлээ шүлсээ хаячихсан хүн өөрчлөгдөхүү? Тэр хүнд хэн хамгийн илүү нөлөөлж чадах вэ? Хүүхэд...
Хүүхэд багачуудаас энэ нийгмийн ялзарсан сэтгэлгээний цэвэрлэгээний асуудлыг эхэлмээр байгаа юм.
Хямрал нисэж яваад Монголын дээгүүр ниссэнээ энд би ирээгүймсэн гэдэг шиг.... амны билэгүйн тэ? гэснээс Оюуны хямралд ялагдаад байгаатай санал нэг байна.
Tegeed ch manaid xeel xaxuuli gej aimar aalznii shuls xezee ch ustaj alga boloxgui tul Mongol oron mini l bj bgaasai gej zalbirdag yum sh dee.
Уг нь энд тэнд камер байрлуулаад яг үйлдэл дээр нь барьдаг байвал тээ, тэгэхгүй бол манайхан чинь нуугдаж гүйгээд шээгээд салахгүй ээ, бас шээсэн хүнийг бас хүзүүнээс нь гудамжинд шээгч гэсэн бичиг зүүлгээд олон нийтийн өмнүүр алхуулвал ямар вэ хэхэ.
*medicalscience odoohondoo tun elbeg baigaa gehdee ene huuli heregjeed udahaaraa oldoh ni hovor bolood irne harin ter sheegch chin bolj baina shuu manaihan er ni joohon hatuuhan yumand durtai uls
болдогсон бол аав, ээжүүд хүүхэддээ үлгэрлээд явчихвал чухал даа.
Миний ээж бол хүүхдүүдээ галуун цуваа шиг дагуулаад явж байхдаа, хаана ч хог хаядаггүй, чихрийн цаас бохь зэргийг аятайхан хармаалж ирээд, гэрийн хогонд хаядаг байсан.
Битгий хая гэж байгаагүй. Өөрөө л үйлдлээрээ үлгэрлэдэг байв. Одоо бид бүгд тийм. Би гэхэд хүнгүй газар явж байсан ч хармааны цаасаа хаяж чаддагүй.
Ширхэгчлэн, багаас нь, тархинд нь суулгаад өгмөөр байгаан.
*VAFL -Buh niiteeree hed heden ayan urnuuleedehvel er ni tseverhen baina gedeg yaduural hyamraltai yamar ch hamaagui asuudal shuu dee zarim nuhduud yaduurch baihad yun ter hog shuls gesen uzeltei baidag l daa
тархинд нь суулгаад өгмөөр байгаан.
Neeh saihan tseverhen gudamjaar taivan alhahsan da~
*Tlg_UB-suulgaad ug install hiih heregtei
*Badman aan ene bol odoogoor tuluvluj baina l daa harin singad barag 10 garan jil murdugduj baigaa singad 10 shirheg tamhinii ish tuune gedeg bol mash hetsuu yagaad gevel oldohgui
*Silenttone Zuv hu saihan sanaa baina uur sanaa baval heleerei olnii sanaa zuv baidag shuu
тулгарах бэрхшээл их л гарах байх жишээ нь жаахан хүүхэд хог нус цэрээ гамгүй хаяцгаадаг тэгээд төлбөрийн чадваргүй байдаг.
тэглээ гээд ч яахав дээ хүссэн үедээ нус цэр шүлсээ хэдий болтол хаяж явахавдээ
тэгэхгүй бол тэр хүнийг цэвэрлүүлнэ гэдэг бол асуудал шүүдээ тэнд нь хараад хянаад байна гэдэг юу л бол.
дараагийн арга хэмжээ нь бол мэдээж хүмүүсийн тархинд хог шүлсээ хаяхгүй байх ухамсар суулгах ажил.
энд 3 сарын дундуур Ст Патриксийн баяр тэмдэглээд ердөө 6 залуу гадаа шээснээс болоод тэр баярыг миний амьдран сууж буй нутагт ахиж тэмдэглэхгүй болсоон
том газар томоор л ярих юм даа гэснээс нээрээ энд баранд тамхи татхыг хориглосон учраас орой нь гэртээ аймаар үнэр үнэртүүлж маргааш нь хувцасаа барьж хими цэвэрлэгээний газар луу алхахгүй болсоон уржнангаас хойш гого байгааз миний амьдран суугаа одоогийн миний гэр орон хэхэ
**- Onna1 sanaagaa ilerhiilj bolno shuu chuluutei
***- Lotus_zs 87000 hun gadaadad baina gesen sudalgaa baisan bas l hangaltgui too shuu gehdee tsag aldaad bailgui odoonoos heregjuulbel zugeeree
****- LooV Tiimee ehnii eeljind torgohoos uur huvilbar barag oldohgui baigaan gehdee minii helsenchlen baga bagaar dasgah heregtei gehdee ene sanaag humuus mash saihan huleej avna gedegd bi 1000% itgeltei baigaa shuu Bas shuls tseree hayaj baigaa hund zorigtoigoor shaardlaga tavij surah heregtei
*****- Oyunaa aihtar changa huulitai baina shuu buhel buten bayariin arga hemjeeg boliulaad hm medeej ene torguuli mash hyamdhan ineedtei sonsogdoj baigaa l daa gehdee yahav taaruulj l baigaa ni bas dasgaj baigaa ni ene l dee
******- Lotus_zs bi ch bas sonsooguin bainaa barag tsagdaa nar ni uursduu mash buduuleg biz dee
*******- Delgeen bas l sanadag l sanaa gehdee Mongolchuud zalhuu bolohoor yaduu ch gesen munguu uguhiig bodnoo
********- Bold harin USA-d muj mujaaraa uur gej sonsson 1000 USD bol bas l changa baina shuu USA yavj baigaa Mongolchuud ch gesen anhaarmaar l yum baina daa Ulaanbaatar bol gariin dor ih amarhan sanagdaad baigaamdaa tiim tom tom nuser hotuudiig l zohitsuulj bolood baihad
манайд дунд сургуулийн хүүхдүүдэд одооноос соёлжилтийн, гэр бүл төлөвлөлтийн, ярих урлагийн гэх мэт хүний амьдралын үндсэн хичээлүүдийг заамаар л байгаан
юу юугүй л торгоод л хориод л бариад л зодоод л нүдээд л буудаад байх бодолтой хүмүүс яасан олон болчихсон юм айн.
эхлээд жорлонгоо барьчих. дараа нь ил задгай шээвэл торго
хогийн саваа байрлуулчих. дараа нь хогоо хаа хамаагүй хаявал торго
шүлсийг харин торгоод бай
Шүлс цэр бол дэндүү юм билээ, намаг тойрч байгаа мэт үсэрч дэгдээд л... Салхин дээр ч нусаа нийнэ, тэр нь ард нь яваа хүн дээр дуслаар үсрэнэ гээд ярих ч юм биш... Хамгийн дорд амьдралтай хүмүүсийн хийх үйлдэл гэж би ойлгодог, боддог ч.
Миний хамгийн их дургүй зүйлийг хөндөж.
**-Myrlin Zarim uyed barag nuur luu jijig duslantsaruud tsatsardag shuu arai l heterhii zavaan baigaamaa
цагдаанууд нь зодож нүдэх буудах бэлтгэл хийгээд гэдгийг уншсанаа санаад бичсэн юм.
тэр сөүлд чинь дотроо хогийн савгүй дэлгүүр байхгүй л байгаа биз дээ. ядаж л уусан ундааныхаа сав, уншсан сонингоо хаячих хогын савгүй гэж л битгий хэлээрэй
Одооноос торгоод хэрэгжүүлээд эхэлвэл сайн сан. Торгоод арга хэмжээ аваад байнга мөрдөөд байвал хүүхдүүд ч сураад хэвшээд, болдоггүй юм бна муухай зүйл гээд жигшиж эхлэнэ дээ. Манайхан тэгээд нэг юм эхлээд л хэд хоног мөрдсөн болоод хаячихдаг туйлбаргүй болохоор хичнээн олон сайхан санаачлагууд гарлаа ч хэвшил болдоггүй нь харамсалтай. Хогийн савнууд олноор нь тавиад, хүнсний гаралтай хогнуудаа тусад нь ялгаад хийчихдэг болохсон. Ялзраад муухай үнэртээд эхлэхээс нь өмнө, Хог хаягдал хариуцсан компани нь тодорхой нэг цагт хогийн савнуудаа султгаад бдг бол гээд хэрэгжүүлэх ажил их л бмаар. Бас дээр Parfume-ын бичсэн Мод үржүүлэгийн компаниудын тухай сэтгэгдлээс авууштай санаа бна.
USA-d bol TSagdaa hezeee hunees mongo avahgui, torguuli bichchiheed ooriinhoo jijig gar computerdaa oruulchihaad yavna. Tegeed ID-deerh haygaar ni TOlbor niseed irne dee. TEgheeer mgl-d torguulia avj chaddag bh heregtei.. Uund.
1-d Tsagdaa bish Tsagdaagiin baiguulga tolboroo avdag baih.
2-d Teghiin tuld HAygjiltiin asuudliiig shiideh .. Mgl-d zahia mailing hayag gej heregjihgui gevel.Tuhain hunii irgenii burtgeleer ni.. Yoroosoo hun bolgon deeree DATA BASE-tei bolvol ch mash olon asuudal shiidegdene deee. 2.8 say yu baihavdeee. Yadaj songuuliin margaan , bas hyataduudad Irgenii unemlehee aldahgui bhgui yu..
DATA base genees... to be continued..
2.8 say hun bolgon negdsen medeeleliin sytemd orj chadval.. mash olon asuudal shiidegdene dee. USA-d Social Secutiry Number gej baidag end baidag humuus ch ach holbogdoliig ni medej baigaa bh. medehgui neg ni GOOGLEdeerei hehe.za uregeilii
namaig barisnii daraa harin sain torgooroi, tegeed minii business lag boloh bii,
usnii 20-iin tasarhaigiin buland amidrah ter geed l ha ha
Сэтгэгдэл үлдээх: