Би өмнө нь робот мэс засал хийсэн талаар интэрнэтээс л харж байсан. Гэтэл миний дадлага хийдэг эмнэлэг дээр өрөө нээгдэж надад харж барьж үзэж тэр байтугай дадлага хийх боломж олдов.

Энэ манай 7 одтой эмнэлэг дээшээ 21 давхар, доошоо 5 давхар аварга том. Би та нарт дараа эмнэлгийхээ дотоод байдлыг харуулнаа. Яг л дээд зэрэглэлийн зочид буудал шиг л санагдаад байгаан.

Da Vinci гэдэг робот дундад зууны үеийн суут эрдэмтэн, зураач, барималч, Ленардо да Винчигийн нэрээр нэрлэгдсэн энэ робот маш мэдрэмтгий гаруудтай гарууд нь нарийхан, мэдрэмтгий бас их хүчтэй учраас ямар ч жижиг нүхээр багтан ороод нарийн нийлмэл ажилбар хийх боломжтой. Иймд өндөр хөгжилтэй орнуудад дурангийн түрүү булчирхай авах мэс ажилбарт ашиглаж эхлээд байна. За энэ роботын үнийг хэлээд яахав толгойнууд чинь эргэчихнэ байх баахан толгой эргүүлсэн хэрэгт орчиж магадгүй.

Энэ би дадлага хийж байгаа байдал магадгүй хамгийн анхны робот дээр дадлага хийсэн Монгол хүн байж магадгүй. Би магадгүй гэж байна шүү хэрэв үзсэн нөхөр байвал битгий гомдчихоорой зүгээр л би бас үзсээн гээд хэлчинэ биз.
Манайхан бас их гомдомхой замын цагдаа нар нь хүртэл ялимгүй дүрэм зөрчивүү гүй юу их амархан гомдоод гомдлыг нь тайлах гэж хэдэн төгрөг атгуулах хэрэгтэй болоод байдагийн хихи.

Da Vinci бид 2 их сайн найзууд болсон, заримдаа өдөржин хамт байдаг.

Робот маань ид хагалгаа хийж байгаа байдал
Та бүхэн google youtube site руу ороод da Vinci Robotic surgery гэж бичээд энэ талаар мэдээлэл авч болно.
Мэс заслын шинжлэх ухааны цаашдын ирээдүй бол аль болох жижиг зүслэг хийж, бага сорви үлдээх, өвдөлт багатай мэс ажилбар хийх тал руугаа чиглэгдэж байгаа. Үүний тод жишээ нь дурангийн хагалгаа мөн робот хагалгаа юм. Магадгүй хэдэн жилийн дараа Монголд робот хагалгаа хийдэг болно гэж би найдаж байгаа.
Америкт өвчтөний 1 талд мэс засалч нөгөө талд робот зогсон хагалгаа хийдэг бөгөөд ирээдүйд бүх талд робот зогсоох бодолтой байгаа гэнэ. Бас алс холоос internet-ээр хагалгаа хийх боломжтой болж байна гэсэн үг. Юм хөгжинөө гэж...

Сэтгэгдэлүүд:
Масктай ч байсан таничих шиг боллоо хэхэ
туршилтанд орохоор хагалгааны төлбөр авахгүй тэ? Азаа үзнэ гэсэн үг үү? хэхэ... / нэг санаа байгаан хихи /
TER MASKIIG XAGALYAAAA
Vafl- Uguie medeej jinhene hun harin minii dadlaga hiij biagaa ni hiimel hun
Arima- Minii yariad zugnuud baigaagaar bol udahguie ugaasaa bid gar utasiig gaihaj baisan uye sayahan odoo gar utasgui hun baihgui bolj baina shuu dee
Namara- Bayarlalaa
Jirgee- Ter mask ih bat buh edee
E.Bayarsaihan - Saihan hellee yag tiim ulaan garaaraa shahuu uzne shuu
Silenttone- Iluu sonirholtoi medeelel ugnuu daraa ni
Монголчууд маань ингээд технологийн дэвшил, хөгжлийг мэдрээд, сураад явж байгаад баяртай байна шүү. За ажлын амжилт хүсье!
Харин удалгүй наад сайхан хэрэгтэй дэвшил, техникээ эх орондоо нэвтрүүлнэ гэдэгт нь итгэж байна шүү. Амжилт хүсэе
LuZa- Yamar aimaar yum be durs onoshlogoonii emcheer ajild avnaa apparat ene ter gehgui amar shuud haraad onoshlood baival
Унтах болоогүй юу?
Өөрөө суужийгаан байж аймар хэрэгт дурласан хэхэ
Нээрээ нөгөөхийг чинь нэг тэгжийгаал болгоноо харин одоо холбоотой байдаг юмуу тэр хүнтэй
чи одоо юун нэрэлхүүен энэ робот дээр ажилласан анхны Монгол гээл хэл л дээ ягтиймээ хэлсэн байлээ шд бусад нь муулдым чинь өөрийгөө магт гэж хэхэ
Oyunaa- Harin tiimee ter zurag joohon tiimerhuu bolchloo gehdee l masktai nuuts hun heveeree bainaa gehdee haa negtee ajilj uzsen hun baival eniig unshchaad gomdollood baij magadgui gej bodood l
Henheg Genden -Yadag bilee er ni bugdeeree arai namaig medeed baigaan boluu heden onii tugsult ve joohon uuriihuu talaar zurvasaar ch hamaagui medeelel yavuulaach
Nomuun94- Harin tiimee ulam l lag bolood baihiin
Elga- Tiimee daraa ene emnelgiin talaar medeelel oruulnaa
mash ix goe baina shyy cetgel dogdolood goe bainaa ,,,, bayr xyrgie ,bac tomooc tom amjilt xycie
Bayasgalan- Bayarlalaa
ARB- Ugaasaa chamd tiim aviyas baigaa ertnees hugjuulj l bai ter ni deer
Parfume- Harin tiimee odoo ch naiztaigaa suuj l baina
Сэтгэгдэл үлдээх: